202+ улс · QPay · Шууд QR
Гадаадад очоод шууд интернэттэй
Роумингоос хямд eSIM дата багц. Монголдоо байхдаа суулгаад, очсон газраа шууд ашиглаарай.
Хэрхэн ажилладаг вэ?
Улсаа сонго
Аялах улс, хэрэгтэй дата болон хоногоо сонгоно.
QPay-ээр төл
Банкны аппаараа QR уншуулж төлнө. Бүртгэл шаардлагагүй.
QR-ээ уншуул
Төлбөр орсны дараа eSIM QR код шууд гарч ирнэ. Утасныхаа камераар уншуулаад суулгана.
Түгээмэл асуулт
Миний утас eSIM дэмждэг үү?+
iPhone XS/XR-ээс хойшхи загварууд, Samsung Galaxy S20+, Google Pixel 3+ ихэнх нь дэмждэг. *#06# залгахад EID дугаар гарч байвал таны утас eSIM дэмждэг. Хятад, Хонконгоос авсан iPhone дэмждэггүй байж болно.
Хэзээ суулгах вэ?+
Гарахаасаа өмнө Монголд байхдаа Wi-Fi-тай газар суулгахыг зөвлөж байна. Багцын хугацаа ихэнхдээ очсон улсдаа сүлжээнд холбогдсоноос эхэлж тоологдоно.
Монгол дугаар маань ажиллах уу?+
Тийм. Монгол SIM-ээ хэвээр үлдээж, дуудлага/мессежээ авч болно. Гадаадад байхдаа мобайл датагаа eSIM дээр тохируулж, Монгол SIM-ийнхээ роумингийг унтраагаарай.
eSIM-ийг дахин ашиглаж болох уу?+
Нэг QR код зөвхөн нэг удаа, нэг утсан дээр суулгагдана. Суулгасан eSIM-ээ устгавал дахин сэргэхгүй тул болгоомжтой байгаарай.











