eSIM суулгах заавар — iPhone, Android
eSIM-ийг Монголд байхдаа, Wi-Fi-тай газар суулгахыг зөвлөж байна. Багцын хугацаа ихэвчлэн очсон улсдаа сүлжээнд холбогдсоноос эхлэх тул урьдчилан суулгахад хохиролгүй. QR кодыг нэг утсанд, зөвхөн нэг удаа суулгах боломжтой.
iPhone дээр суулгах
- 1Wi-Fi-д холбогдоно.
- 2Settings → Cellular (эсвэл Mobile Service) → Add eSIM → Use QR Code.
- 3e-sim.mn-ийн захиалгын хуудсанд гарсан QR кодыг уншуулна. QR код тань өөр утас эсвэл компьютерийн дэлгэц дээр нээлттэй байх хэрэгтэй. Нэг утсан дээр бол QR-ийн зургийг хадгалаад “Open Photos”-оос сонгоно.
- 4Шинэ eSIM-д “Travel” гэх мэт нэр өгнө.
- 5Default Line: дуудлага, SMS-д Монгол дугаараа (Primary) сонгоно.
- 6Cellular Data: одоохондоо Монгол симээ үлдээж, очсон газраа аяллын eSIM рүү шилжүүлнэ. “Allow Cellular Data Switching”-ийг унтраалттай байлгана.
Samsung болон бусад Android дээр суулгах
- 1Wi-Fi-д холбогдоно.
- 2Samsung: Settings → Connections → SIM manager → Add eSIM. Google Pixel: Settings → Network & internet → SIMs → Add SIM → Download a SIM instead.
- 3“Scan QR code” сонгоод QR кодоо уншуулна.
- 4Суусны дараа шинэ eSIM-ийг нэрлэж, одоохондоо унтраалттай үлдээж болно.
- 5Очсон газраа SIM manager-ээс eSIM-ийг асааж, Mobile data-г eSIM дээр тохируулна.
QR уншуулж чадахгүй бол: гараар оруулах
Захиалгын хуудасны доод хэсэгт “SM-DP+ хаяг” болон “Activation code” бичигдсэн байдаг. iPhone дээр Add eSIM → Use QR Code → “Enter Details Manually”, Android дээр “Enter activation code” сонгоод эдгээрийг хуулж оруулна.
Очсон газраа хийх 3 зүйл
- 1Аяллын eSIM дээр Data Roaming-ийг асаана (iPhone: Settings → Cellular → Travel eSIM → Data Roaming). Энэ нь төлбөр нэмэхгүй — багц тань уг улсад роумингаар ажилладаг.
- 2Mobile data / Cellular Data-г аяллын eSIM дээр тохируулна.
- 3Монгол симийнхээ Data Roaming-ийг унтраана — эс бөгөөс Монгол оператор тань роумингийн төлбөр тооцож болзошгүй.
Интернэт ажиллахгүй байвал
- Airplane mode-г 10 секунд асааж унтраах эсвэл утсаа restart хийнэ.
- Network Selection-ийг Automatic болгоно; болохгүй бол тухайн улсын операторыг гараар сонгоно.
- APN тохиргоо шаардлагатай багц бол захиалгын хуудсанд APN бичигдсэн байдаг.
- Асуудал хэвээр бол сайтын баруун доод буланд байгаа туслах эсвэл Messenger-ээр бичээрэй — eSIM-ийн тань төлөвийг шалгаад шийдвэрлэнэ. Үлдсэн датагаа дата үлдэгдэл шалгах хуудаснаас харна.
Түгээмэл чиглэлийн eSIM үнэ
Япон eSIM23 багц1,800₮-с
Өмнөд Солонгос eSIM15 багц1,800₮-с
Хятад eSIM17 багц1,800₮-с
Тайланд eSIM18 багц1,800₮-с
Вьетнам eSIM15 багц1,800₮-с
Сингапур eSIM15 багц1,800₮-с
Турк eSIM17 багц1,800₮-с
Америкийн Нэгдсэн Улс eSIM20 багц1,800₮-с
Европ · 41 улс eSIM8 багц16,800₮-сТүгээмэл асуулт
eSIM-ийг устгавал яах вэ?+
Устгасан eSIM сэргэхгүй, QR код дахин суухгүй. Тиймээс аялал дуусах хүртэл устгахгүй байгаарай. Аялал дууссаны дараа устгаж болно.
eSIM-ийг өөр утас руу шилжүүлж болох уу?+
Аяллын eSIM-ийн QR код нэг л удаа суудаг тул өөр утас руу шилжүүлэх боломжгүй. Худалдаж авахдаа аль утсандаа суулгахаа шийдээрэй.