Conform LLCe-sim.mn

eSIM дэмждэг утаснууд — таны утас дэмждэг үү?

eSIM худалдаж авахаасаа өмнө утас тань eSIM дэмждэг, оператортоо түгжээгүй эсэхийг шалгаарай. Сүүлийн 5–6 жилд гарсан ихэнх ухаалаг утас eSIM дэмждэг ч зарим улсын зах зээлд зориулсан загварт энэ боломж хаалттай байдаг.

10 секундэд шалгах арга

  1. 1Утаснаасаа *#06# гэж залгана.
  2. 2Гарч ирсэн жагсаалтад EID гэсэн 32 оронтой дугаар байвал таны утас eSIM дэмждэг.
  3. 3Эсвэл iPhone дээр Settings → Cellular (Mobile Service) хэсэгт “Add eSIM”, Android дээр Settings → Connections → SIM manager хэсэгт “Add eSIM” гэсэн сонголт байвал дэмждэг.

iPhone

  • iPhone XR, XS, XS Max болон түүнээс хойшхи бүх загвар: iPhone 11, 12, 13, 14, 15, 16, 17 цуврал, iPhone SE (2020, 2022), iPhone Air.
  • АНУ-д зарагдсан iPhone 14-өөс хойшхи загварууд зөвхөн eSIM-тэй (биет симний үүргүй).
  • Анхаар: Хятад (эх газар)-аас авсан iPhone ихэвчлэн хоёр биет симтэй, eSIM дэмждэггүй. Хонконг, Макаогийн ихэнх загвар ч мөн адил (iPhone 12 mini, 13 mini, SE, XS зэрэг цөөн загвараас бусад).
  • iPad: Wi-Fi + Cellular бүхий ихэнх iPad eSIM дэмждэг.

Samsung Galaxy

  • Galaxy S20, S21, S22, S23, S24, S25 цуврал (FE загваруудыг оролцуулан).
  • Galaxy Z Fold, Z Flip бүх загвар; Galaxy Note 20 цуврал.
  • Galaxy A цувралаас A35, A54, A55, A36, A56 зэрэг зарим загвар.
  • Анхаар: Солонгост зарагдсан хуучин загварууд (ихэвчлэн S22-оос өмнөх) болон зарим улсын хувилбар eSIM дэмждэггүй байж болно — *#06#-ээр заавал шалгаарай.

Google Pixel болон бусад

  • Google Pixel 3-аас хойшхи бүх загвар (Pixel 4, 5, 6, 7, 8, 9, 10 цуврал, a загварууд).
  • Xiaomi: 12T Pro, 13, 13T, 14, 14T, 15 цувралын ихэнх загвар.
  • Huawei: P40, P40 Pro, Mate 40 Pro.
  • OPPO Find X3 Pro, X5, X5 Pro; Motorola Razr; Sony Xperia 10 III-аас хойшхи загварууд.
  • Нэг загвар ч зарагдсан улсаасаа хамаарч өөр байдаг тул эцэст нь *#06# залгаж EID байгаа эсэхийг харах нь хамгийн найдвартай.

Утас оператортоо түгжээтэй эсэх

Гадаадаас (ялангуяа АНУ, Япон) гэрээгээр авсан утас тухайн оператортоо түгжээтэй (carrier locked) байж болно. Ийм утсанд өөр eSIM суухгүй. iPhone дээр Settings → General → About → Carrier Lock хэсэгт “No SIM restrictions” гэж байвал түгжээгүй.

Утас тань eSIM дэмждэг бол eSIM суулгах заавар-ыг үзээд, очих улсынхаа багцыг улсаар нь сонгоорой.

Түгээмэл чиглэлийн eSIM үнэ

Бүх улсыг харах →

Түгээмэл асуулт

Миний утас eSIM дэмждэггүй бол яах вэ?+

Тухайн улсын биет дата сим авах эсвэл роуминг ашиглах шаардлагатай. Хамт аялж буй хүнийхээ eSIM-ээс hotspot-оор интернэт хуваалцаж болно — ихэнх багц hotspot зөвшөөрдөг.

Хоёр eSIM нэг утсанд байж болох уу?+

Болно. Ихэнх утсанд хэд хэдэн eSIM хадгалж болдог, iPhone XS-ээс хойшхи загварууд хоёр дугаарыг зэрэг ажиллуулна. Монгол симээ үлдээгээд аяллын eSIM-ээ нэмж суулгана.